"ДУЛААН ШИЙДЭЛ" ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БРИГАД, ХУВЬ ХҮМҮҮСИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

👉 Төсөлд оролцогчдод тавих шалгуур:
📌 Хувийн сууцны дулаан алдагдал, дулаалгын чиглэлээр мэргэших, тууштай ажиллах хүсэл сонирхолтой байх,
📌 Барилгын ажлын анхан шатны мэдлэгтэй байх,
📌 Барилга байгууламжийн баримт бичиг болох ил, далд ажлын акт, талбайн ажлын журнал, техникийн бичиг баримт үйлдэж байсан туршлагатай бол давуу тал байх болно.
📌 Хувийн зөв зохион байгуулалт, сайн харилцаатай байх.
📝 Бүртгэл: 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.
Та дараах холбоос дээр дарж бүртгүүлнэ үү.
☎️ Бүртгэлтэй холбоотой болон “Дулаан шийдэл” төслийн талаар асууж тодруулах зүйл гарвал 70111515 дугаарын утсаар холбогдоорой.
👉 Төсөлд хамрагдсаны давуу тал:
☑️ Хувийн сууцны дулаалгын чиглэлээр мэргэшүүлнэ.
☑️ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гэрчилгээ олгоно.
☑️ Бизнесийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэн, гэрчилгээ олгоно.
☑️ МБҮА ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, дулаалгын ажилд зуучлуулж, тогтмол ажил, орлоготой байх боломжийг санал болгоно.
☑️ Цаашид техникийн ажилтан, эрчим хүчний зөвлөхөөр ажиллах бүрэн боломжийг бүрдүүлнэ.
Дулаан шийдэл төсөл-ийг Европын холбоо, Абби Пиер сан, Чех болон Францын Хөгжлийн Агентлагуудын санхүүжилттэйгээр Geres Mongolia - Жэрэс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, BEEC
People in Need Mongolia хамтран хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагаанд талархав.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ
Шинэ мэдээ
✅Өвлөөс урьтаж байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлээрэй
БАРИЛГЫН ДУЛААН ХАМГААЛАЛТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
10 cарын хямдралдаа хамрагдаж амжаагүй юм биш биз?
"ДУЛААН ШИЙДЭЛ" ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БРИГАД, ХУВЬ ХҮМҮҮСИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ